Н.Төгсцогт хүрлийн болзлыг хангаж чадсангүй

Азийн спортын 17-р наадмын эрэгтэй боксчдын 56 кг-д өрсөлдөж буй Монгол Улсын Гавьяат тамирчин Н.Төгсцогт БНСУ-ын боксчин Хам Сангмюнгтай тулалдаж, 0:3 (28:29, 28:29, 28:29) онооны харьцаагаар ялагдсанаар хүрэл медалийн болзол хангаж чадсангүй.

Тэрээр эхний тойрогт гоц мөргөж, улмаар Туркменистаны боксчин Мередовыг 3:0 (30:25, 29:27, 30:25) оноогоор илүүрхэж байсанюм.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин