Шатрын спортын дэлхийн аваргаар Монгол охин шалгарлаа
Энэ сарын 27-29ний өдрүүдэд Өмнөд Африкийн Дурбан хотноо өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах шатрын тэмцээн болж өндөрлөлөө.
Манай улсаас есөн тамирчин оролцсоноос найм хүртэлх насны ангилалд Даваахүүгийн Мөнхзул охин түрүүлж, дэлхийн аварга болсон юм.
Хөвгүүдийн мөн насныангилалд оролцсон Есөнтөмөрийн Төгстөмөр хүү мөнгөн медаль хүртсэн байна. Монгол хүүхдийн ур ухаан, авьяас чадварыг харуулж, амжилтаа дэлхийд гайхуулсан бяцхан тамирчиддаа баяр хүргэе.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ