Сурагчдын бие бялдар, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилын дүн гарлаа
Нийслэлийн Засаг даргын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрын хөгжилт чийрэгжилтийн түвшин тогтоох 12 дахь удаагийн “Сорил” тэмцээнийг Нийслэлийн Биеийн тамир, спортын газраас гурван үе шаттайгаар энэ сарын 10-ны өдрөөс 09 дүгээр сарын 27-ны өдрийгдуустал хугацаанд зохион байгууллаа.
I шатны буюу Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын аварга шалгаруулах сорил тэмцээнийг 09 дүгээр сарын 15-ны дотор зохион байгуулж, нийт 125 сургуулийн 86072 сурагч хамруулсан байна.
II шатны буюу Дүүргийн аварга шалгаруулах тэмцээнийг 09 дүгээр сарын 22-ны дотор нийслэлийн 9 дүүргийн нутаг дэвсгэрт зохион байгуулж, нийт 91 сургуулийн 4650 сурагч оролцжээ.
III шатны буюу Нийслэлийн шигшээ тэмцээнийг 09 дүгээр сарын 26-27-ны өдрүүдэд зохион байгуулж нийслэлийн есөн дүүргээс шалгарсан 520 гаруй сурагч өрсөлдсөн байна. Ингээд байгууллагын нэгдсэн дүнгээр:
1-р байранд 3336 оноогоор Сонгинохайрхан дүүрэг
2-р байранд 3313 оноогоор Баянгол дүүрэг
3-р байранд 3196 оноогоор Баянзүрх дүүрэг
4-р байранд 3191 оноогоор Налайх дүүрэг
5-р байранд 3172 оноогоор Чингэлтэй дүүрэг
6-р байранд 3045 оноогоор Сүхбаатар дүүрэг
7-р байранд 2952 оноогоор Хан-Уул дүүрэг
8-р байранд 1954 оноогоор Багануур дүүрэг
9-р байранд 610 оноогоор Багахангай дүүргүүд шалгарчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ