Хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийг дахин сонгоно
Монголын хөлбөмбөгийн холбоо ирэх 11 дүгээр сард IV их хурлаа хийхээр товложээ. Тус хурлаар олон асуудлыг хэлэлцэхээс гадна МХБХ-ны Ерөнхийлөгчийг сонгох гэнэ. Тиймээс ч энэ албанд нэр дэвшигчид тодроод байна. МХБХ-ны Ерөнхийлөгч Б.Ганболд, "Вульф петролиум" ХК-ийн ТУЗ-ийн дарга Т.Лхагвадорж, "2050" ТББ-ын захирал Э.Амарсайхан, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, "Дэрэн-хөлбөмбөг" спорт клубын ивээн тэтгэгч Г.Ганхүү, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, МХБХ-ны дэд Ерөнхийлөгч А.Ганбаатар нар албан ёсоор нэрээ дэвшүүлжээ.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ