Чөлөөт бөхийн тэмцээн өнөөдөр дуусна
БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж буй Азийн зуны спортын их наадамд манай баг тамирчид амжилттай оролцож байгаа. Манай чөлөөт бөхийн тамирчид өчигдөр медалийн буухиагаа гурван хүрэл медалиар ахиулсан. Өнөөдөр манай чөлөөт бөхийн эрэгтэй дөрвөн тамирчин өрсөлдөх юм.
61 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Т.Түвшинтулга нэгдүгээр тойрогт энэтхэгийн бөх, ДАШТ-ний хүрэл медальт Баржангтай таарчээ. Харин 74 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Өмнөд Солонгосын бөх Сангкю Литэй барилдана.
86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер П.Өсөхбаатар нэгдүгээр тойрогт Тайландын бөх Метее Тепакомтай, 125 кг-ын жинд олон улсын хэмжээний матер Ж.Чулуунбат нэгдүгээр тойрогт Арабын Нэгдсэн Эмират Улсын Мохаммед Салемтай тус тус таарчээ.
Ийнхүү эрэгтэйчүүдийн дөрвөн жингийнбарилдаан болсноор чөлөөт бөхийн тэмцээн өндөрлөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ