Монголын эмэгтэй сагсчид талбайн эзэдтэй өнөөдөр тоглоно
Азийн спортын 17-р наадам ес дэх өдрөө үргэлжилж байна. Тус наадмын сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн тэмцээний шөвгийн наймын тоглолт өнөөдөр эхлэнэ. Шөвгийн наймд БНХАУ-Казахстан, Тайвань-Тайланд, Япон-Энэтхэг, БНСУ-Монгол Улсын шигшээ багууд шалгарсан бөгөөд Монгол Улсын эмэгтэй баг анх удаа шөвгийн наймд шалгарч түүхэн амжилтыг үзүүлээд байна. Тэд өнөөдөр хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө Улаанбаатарын цагаар 16.30 цагт тоглоно.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ