Чөлөөт бөхийнхөн эхний өдрөө 2 хүрэл авчирлаа
Солонгосын Инчеон хотноо болж буй Азийн XVII наадам үргэлжилсээр байна. Өчигдөр чөлөөт бөхийн барилдаанууд эхэлсэн юм.
Манай гурван бөх эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд дэлхийн аварга С.Цэрэнчимэд, эмэгтэйчүүдийн 48 кг-д Э.Нарангэрэл, эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Б.Номин нар барилдаж хоёр хүрэл медалийг эх орондоо авчраад байна.
Ташкентын дэлхийн аваргын алтан медальт С.Цэрэнчимэд хэдийгээр хагас шигшээд Японы бөхөд ялагдсан ч хүрэл медалийн төлөө барилдаж медалийн тавцанд зогсож чадлаа. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан Б.Номин хүрэл медалийн эзэн боллоо.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ