Монголын жүдочдын хоолонд бохир зүйл хийсэн асуудалд уучлалт хүсчээ
Олны анхаарлыг татаад байсан Азийн наадамд оролцож буй Монголын эмэгтэй жүдочдын хоолонд бохир зүйл хийсэн тухай мэдээлэл батлагдсан билээ.
Энэ тухай манай шигшээ багийн ахлагчийн хэлснээр манай тамирчдыг зааланд бэлтгэлтэй байх үеэр ийм асуудал гарчээ.
Удаа дараа Монгол тамирчдад асуудал гараад байгаа учраас манай тал цаг алдалгүй үйл явдлыг баримтжуулан Солонгос улсад суугаа элчин сайдтай хамтарч, тэмцээний зохион байгуулагчдад гомдол гарган, яаралтай нот бичиг хүргүүлсэн байна.
Үүний хариуд зохион байгуулах хорооноос Монголын багийн штабаас уучлалт хүсэн, асуудлыг нягтлан шалгахаа мэдэгдсэн тухай Монголын багийн ахлагч Б.Бат-Эрдэнэ, МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан нар наадамд оролцож буй баг тамирчдын амжилт, тэмцээний зохион байгуулалт, тулгарч буй зарим асуудлын талаар Инчонд ажиллаж буй Монголын сэтгүүлчдэд мэдээлэл хийхдээ дурджээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ