Дэлхийн аварга С.Цэрэнчимэд хүрлийн төлөө барилдах болов

Солонгосын Инчеон хотноо чөлөөт бөхийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байгаа билээ. Эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд өрсөлдсөн дэлхийн аварга С.Цэрэнчимэд хагас шигшээд Японы бөх Ватари Риотой барилдаж, оноогоор ялагдлаа.

Японы бөх эхний үед С.Цэрэнчимэдийг 7:6, хоёрдугаар үед 4:2, нийт 11:8-аар буулгаж авсанаар финалд үлдлээ. Ингэснээр С.Цэрэнчимэд хүрлийн төлөө барилдах боломжтой үлдлээ. Мөн эрэгтэйчүүдийн 57 кг-ын жинд барилдсан ОУХМ Б.Номин, эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдсан ОУХМ Э.Нарангэрэл нар тус тус хүрэл медалийн төлөө барилдахар болоод байна. Медалийн төлөөх барилдаанууд орой 18.00 цагаас эхлэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин