Азийн наадамд Хятадын Монгол гэж зарласанаа солонгосчууд залруулав

Азийн зуны спортын наадам манай баг тамирчдын хувьд амжилттай сайхан наадам болж байна. Гэсэн хэдий ч сайны хажуугаар саар гэгчээр шүүмжлэл, гомдол дагуулсан асуудлууд гарсаар байна.

Тухайлбал манай орны сагсан бөмбөгийн баг тамирчид Хонг Конгийн шигшээ багтай тоглож, ялалт байгуулсан.

Тэмцээний тухай мэдээллийг албан ёсны сайтад бичихдээ “Mongolia-China” буюу Хятадын нэг бүрэлдэхүүн мэтээр бичсэн нь маш том алдаа, шүүмжлэлийг дагуулсан.

Энэ талаар Монголын зүгээс тэмцээний зохион байгуулагчид гомдол, санал гаргаснаар алдаагаа засч, залруулан бичсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин