Манай триатлончид хурд хүчээ сорилоо
Азийн зуны спортын XVII наадам БНСУ-ын Инчеон хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр манай триатлончид хурд хүчээ сорилоо. Н.Тэмүүлэн, Б.Гансүх (эрэгтэй), Э.Сүрэнням, Б.Хүслэн (эмэгтэй) нараас бүрдсэн Монгол Улсын баг 1:37:31 цагийн амжилтаар сүүлийн байрт шалгарлаа.
Манай баг тамирчид анх удаагаа энэ төрөлд өрсөлдөж байгаа юм.
Японы баг 1:17:28 цагийн амжилтаар Азийн наадмын аварга болсон бол БНСУ, БНХАУ-ын багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ