Н.Төгсцогт эхний ялалтаа байгуулж С.Эрдэнэбаяр хожигдлоо

Өнөөдөр манай гурван боксчин Инчеоны рингэнд гарахаас хоёр нь тулаанаа хийгээд байна. МУГТ Н.Төгсцогт Туркменстаны боксчин Якуб Мередовыг 3:0-ийн харьцаагаар хожиж замаа засаад байна. Тэрээр 56 кг-ын жинд хөх булангаас гарч тоглосон юм. 56 кг-д 21 боксчин өрсөлдөж байгаа бөгөөд Н.Төгсцогт эхний даваанд гоц мөргөсөн.

Тэгвэл ОУХМ С.Эрдэнэбаяр дэлхийн хүрэл, Азийн аварга Узбекийн Ойбек Мамазулуновтой тулалдаж ялагдаад байна.

60 кг-д рингэнд гарах ОУХМ Д.Отгондалай эхний даваанд хийлж Туркменстаны боксчин Шохрат Дурдиевтэй тоглоно. Түүний жинд 24 боксчин бий.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин