Манай сагсчид Хятадын багт хожигдлоо
Азийн спортын XVII наадамд оролцож байгаа сагсан бөмбөгийн эрэгтэй багийнхан саяхан ээлжит тоглолтоо БНХАУ-ын шигшээ багтай хийлээ. Тоглолт БНСУ-ын Инчеон хотын Самсан спорт цогцолборт болсон бөгөөд Хятадын баг ялалт байгуулсан юм.
Тоглолтын тооны харьцаа 108:67-гоор өндөрлөсөн бөгөөд манай тоглогчдоос Т.Санчир 15 оноо, Б.Мөнхболд 14 оноо авч багийнхнаа тэргүүллээ. Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн гуравдугаар тойргийн тоглолтууд маргааш үргэлжлэн явагдана. Манай баг БНХАУ, Иран, Япон улсуудтай шөвгийн наймд нэг хэсэгт багтсан бөгөөд маргааш Ирантай, нөгөөдөр Япон улсын шигшээ багтай тоглох юм.
Гэрэл зургийг Э.Харцага
СЭТГЭГДЭЛ БИЧИХ