Боксын гараагаа ялалтаар эхлүүллээ

Азийн спортын наадмын боксын төрөл эхэллээ. Манай боксчид эрэгтэй ес, эмэгтэй гурван жинд өрсөлдөх юм. Эрэгтэйчүүдийн 64 кг-д 2014 оны армийн дэлхийн аварга, ОУХМ Б.Чинзориг эхний тойрогт Филлипиний Г.Деннисийг 30:27-гоор хожиж, анхны тоглолтоороо ялалтын салхийг хагаллаа. Б.Чинзориг хоёрдугаар тойрогт Малайзийн А.Винтэй оноолт таарсан байна.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 56 кг-д эх орноо төлөөлөн оролцож буй 2012 оны Лондонгийн Олимпийн мөнгө, 2009 оны Миланы дэлхийн аваргын мөнгөн медальт Н.Төгсцогт Туркменистаны Мередовтой, 81 кг-д ОУХМ С.Эрдэнэбаяр Узбекистаны Мамазулуновтой эхний тулаанаа хийнэ.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин