Азийн спортын наадмын шүүгчээр Б.Цагаанбаатар ажиллаж байна
Азийн спортын 17-р наадмын триатлоны тэмцээнд төрөлд 24 улсын тамирчин өрсөлдсөнөөс Японы улсын триатлонч Юичи Хосода 1:49:11 секундэд барианд оржээ. Харин манай улсын тамирчны хувьд спортын мастер Н.Тэмүүлэн уралдсан ч замаа дуусгаж чадаагүй гэлээ.
Энэхүү тэмцээний шүүгчдийн бүрэлдэхүүнд манайхаас Олон улсын шүүгч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны дэд ерөнхийлөгч, Монголын триатлоны холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цагаанбаатар ажиллаж байна.
Маргааш болох багийн буухиа төрөлд Н.Тэмүүлэн, Б.Гансүх (эрэгтэй), Э.Сүрэнням, Б.Хүслэн (эмэгтэй) нар оролцоно.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ