Манай эмэгтэй сагсчид хэсгээ тэргүүлэх боломжтой боллоо
Азийн зуны спортын XVII наадамд манай эмэгтэй сагсан бөмбөгчид амжилттай тоглож Казахстаны багийг 79:53-ын харьцаагаар хожлоо. Энэхүү тоглолтод хамгаалагч Д.Ганзул 34 оноог авч шилдэг нь байсан бол Г.Баярцэцэг 16 оноогоор багтаа тусалжээ. Ийнхүү манай тамирчид хэсгээ тэргүүлэх боломжтой боллоо.
Манай эмэгтэйчүүд дараагийн тоглолтонд Непалийн багтай тоглоно. Непалийн баг Казахстаны багтай тоглохдоо 106:35 харьцаагаар хожигдсон тул манай баг Непалийг хожих бүрэн боломжтой байна.
Урьдчилсан шатнаас хоёр баг гарах бөгөөд хэсгээ тэргүүлсэн нь БНСУ, хоёрдугаар байраар шалгарсан нь БНХАУ-ын багтай шөвгийн наймд өрсөлдөх юм.
Я.Хулан
СЭТГЭГДЭЛ БИЧИХ