“Үнийн хөөрөгдөл”-д чирэгдэж буй иргэд

Манай улсын эдийн засгийн байдал сайнгүй байгаа. Эдийн засаг хямрасан гэхэд болно. Өнөөдөр үнийн өсөлт иргэдийг хөлдөө чирж байна. Өсөлт хяналтнаас гарч хэн дуртай нь үнэ ханшийг нэмж үнийн хөөрөгдөл бий болж байна. Энэ үед цалингаас цалингийн хооронд амьдарч буй иргэдийн амжиргааны түвшин улам доошилж ядуурлын тоо өсч байгаа юм. Үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлсэн боловч бодит байдал дээр доривтой үр дүнд хүрэхгүй байгаа юм.
Түүнчлэн сүүлийн саруудад үнэ ханш огцом өссөн бөгөөд хүнсний гол нэрийн барааны үнэ хүртэл нэмэгдсэн нь иргэдийн санхүүгийн байдалд хүндрэл учруулаад байсан. Төмсний үнэ хүртэл 200-300 төгрөгөөр нэмэгдсэн нь эдийн засагт сөргөөр нөлөөлсөн. Харин ургац хураалтын ажил эхэлсэнээр үнийн асуудал нааштайгаар эргэх бололтой. Үүнээс гадна улсын хэмжээнд есдүгээр сарын 1-ний байдлаар 6.6 мянган тонн төмс хураан авсан нь өмнөх оны мөн үеэс 4.9 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй 11 хувиар өссөн үзүүлэлт аж. Түүнчлэн нийт хураасан төмсний дийлэнх буюу 13 мянган тонныг нь төвийн бүсийн аймгууд хураан авсан байна. Харин бусад бүсүүдэд төмс хураалт буурсан дүнтэй байна. Үүнээс гадна улсын хэмжээнд 12.5 мянган тонн хүнсний ногоо хурааж аваад байгаа нь өмнөх онтой харьцуулахад мөн л буурсан дүн болжээ. Энэ сарын 1-ний байдлаар улсын хэмжээнд 495.4 мянган тонн өвс хадлан, 5.5 мянган гар тэжээл бэлтгээд байна гэж ҮСХ-ноос мэдээлсэн.
Энэ нь өмнөх оны мөн үеэс даруй 122.3 болон 107.3 хувиар тус тус өссөн үзүүлэлт юм байна. Үүнээс гадна ҮХААЯ-аас гурилын үйлдвэрүүд, тариаланчидтайгурван талт хэлэлцээр хийж, нэг тонн улаанбуудайг 550 мянган төгрөгөөр худалдан авахаар болжээ. Улаанбуудайн үнийг дагаад гурилын үнэ нэмэгддэг учраас буудайн үнэ болон урамшууллын асуудал дээр гурил үйлдвэрлэгч, тариаланчид, салбарын яамны хооронд маргаан гараад байсан юм. Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас нэг тонн улаанбуудайг 460 мянган төгрөгөөр худалдан авах үнийн дүнг зарласан. Гэвч тариаланчид энэхүү үнийг “бага байна” гээд нэмэх санал гаргаад байсан.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ