Ч.Нарантуяа алтан медаль хүртлээ

Азийн зуны спортын 17 дугаар наадмаас Монголын баг тамирчид дөрөв дэх алтан медалиа хүртлээ. 50 метрт хэвтээ байдлаас 60 сум буудах эмэгтэйчүүдийн дасгалд ОУХМ Чулуунбадрахын Нарантуяа 624.1 оноогоор тэргүүлж алтан медаль хүртсэн юм. Ийнхүү улсынхаа рекордыг шинэчлэн тогтоожээ. Тэрээр эмэгтэй буудлагын спортын тамирчдаас анхны Азийн наадмын аварга боллоо. ОУХМ Г.Нандинцэцэг 611 оноогоор 28-р байр, ОУХМ О.Янжинлхам 607,8 оноогоор 39-р байрт шалгарлаа. Энэ дасгалд нийт 13 баг оролцсоноос манай баг V байрт шалгарсан байна.

Я.Хулан

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин