Тавантолгойн төмөр замыг солонгосууд барина
Монгол Улс өргөн царигтай төмөр зам барихаар болсон. Гэтэл энэ тохиолдолд төмөр замаар тээвэрлэж буй нүүрсний тонн тутамд гурван ам.доллар илүү төлөх тооцоо гарсан байна. Учир нь Хятадын төмөр зам нарийн царигтай. Гэхдээ манай улс өргөн царигтай зам тавихаар ажлаа тун удахгүй эхэлнэ. Эл ажлыг БНСУ-ын “Samsung C&T” корпораци хийх бөгөөд энэ долоо хоногт 483 сая ам.долларын өртөгтөй замын тендерт ялалт байгуулсныг албан ёсоор зарласан. Үүний хүрээнд Тавантолгойгоос Хятадын хил хүрэх 267 км төмөр зам барих юм.
“Bloomberg”-т бичсэнээр, өргөн царигийг олон улсад стандарт бус гэдэг. Энэ нь стандарт замынхаас 85 мм-ээр өргөн, одоогоор ОХУ, Монгол, Данид л үүнийг хэрэглэдэг. Хятадын тал Монголын энэ шийдвэрт таагүй хандаж буйгаа гаргаж эхэлжээ. Тухайлбал, “Independent Mongolian Metals and Mining Research”-ийн тэргүүн Дале Чой энэ талаар “Бизнесийн ажлаа бодсон бол стандарт царигийг сонгох ёстой байсан юм. Мэдээж Засгийн газар ажлын үр дүн, ашгаа бодолцсон байх. Гэхдээ Орос стандартыг сонгосонд гайхаж байна” гэжээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ