АНУ-ын шигшээ төвөггүйхэн дэлхийн аварга болов
Испанид наймдугаар сарын 30-наас есдүгээр сарын 14-ний хооронд сагсан бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөлөө. Дөрвөн жилд нэг удаа болдог тус тэмцээнд дэлхийн шилдэг 24 баг өрсөлдсөнөөс АНУ-ын шигшээ баг алтан медаль хүртэж, Серб, Францын шигшээ багууд мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Өчигдөр болсон шигшээ тоглолтод NBA-гийн залуу одод Сербийн шигшээ багийг 129:92-оор илүүрхэж дэлхийн аварга цолоо хамгаалсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ