Чөлөөтийн шигшээ баг долдугаар байрт шалгарлаа

Узбекстан улсын Ташкент хотноо зохиогдсон чөлөөт бөхийн ДАШТ-ийг манай улсын баг тамирчид нэг алт, гурван хүрэл медаль хүртсэн бахдам амжилттайгаар өндөрлүүлж байна.

Эрэгтэй баг 1985 оноос хойш анх удаа хос медаль зүүж, багаараа зургаад орсон бол бүсгүйчүүд маань хоёр дахь Дэлхийн аваргаа хүлээн авч, нэг алт, нэг хүрэл медальтайгаар зургаад бичигдсэн юм.

Ингэснээр эрэгтэй, эмэгтэй баг маань ирэх жил болох Дэлхийн цомд өрсөлдөх эрхээ авч байна. ДАШТ-ий эхний 10 байрт орсон баг энэ тэмцээнд оролцох эрхтэй болдог билээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин