Оюутолгойгоос энэ сард баяжмал экспортолно гэв

“Рио Тинто” компани Засгийн газраас зэсийн баяжмал тээвэрлэх эрх хүсч буй талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин тус компани энэ ажлыг тавдугаар сард багтаан хийх болсон талаар “Mining.com” мэдээлсэн байна.

Монголын тал 34 хувийг нь эзэмшдэг Оюутолгойн бүтээн байгуулалтад “Рио Тинто” одоогоор хоёр тэрбум ам.доллар зарцуулжээ. Гэхдээ энэ удаагийн хэлэлцээр амжилтгүй болох юм бол ажлаа зогсоохоос өөр аргагүй гэсэн бөгөөд Монголын Засгийн газар энэ ажлыг хэтэрхий удаашруулж байна гэж үзжээ. Энэ монголчууд Оюутолгой дахь хяналтаа нэмэгдүүлж, эзэмшлээ өргөтгөх гэсэн санаа гэжээ. Одоогийн байдлаар Оюутолгой ордыг 1.2 тэрбум паунд зэс, 650 мянган унци алт, гурван сая унци мөнгөний нөөцтэй гэсэн тайлан гарсан. Гэхдээ энэ нь өсөн нэмэгдэх хэмжээ юм.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ