Дэлхийн аварга олон жилийн хөдөлмөрөө үнэлүүлэн гурван өрөө байраар шагнууллаа

ОХУ-ын Челябинск хотноо болж өнгөрсөн жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсын шигшээ баг амжилттай оролцож 110 орноос эхний тавдугаар байрт бичигдсэн билээ.

Энэ амжилтын гол гавьяатан нь “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд”спорт клубын тамирчин ОУХМ Г.Болдбаатар юм.

Тэрээр эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд бүх өрсөлдөгчдөө илт давуу ялж аваргын алтан медаль хүртэж Монгол төрийн дууллаа Челябинскийн "Трактор Арена"-д эгшиглүүлсэн билээ.

Мэдээж хэрэг түүний амжилтыг олон жилийн уйгагүй хөдөлмөрийн үр шим гэж болно. Тэгвэл дэлхийн аваргын амжилтыг мялааж “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ц.Даваасүрэн хүлээн авч уулзахдаа гурван өрөө байрны түлхүүр гардуулан өгчээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин