Жүдочид эх орондоо ирлээ

ОХУ-ын Челябинск хотноо болсон Жүдо бөхийн ДАШТ-д оролцсон Монголын баг тамирчид өнөөдөр өглөө эх орондоо ирлээ. Тус тэмцээнд 110 орны 639 жүдоч хүч сорьсноос эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар алтан медаль хүртэж, эмэгтэйчүүдийн 57 кг-д Д.Сумъяа шагналт V байрт шалгарсан юм. Мөн тэмцээний сүүлийн өдөр багийн дэлхийн аваргаар манай эмэгтэйчүүдийн баг мөнгөн медаль хүртсэн гайхалтай амжилт үзүүлсэн билээ. Ингэснээр манай улсын шигшээ баг амжилтаараа 110 орноос тавдугаар байрт бичигдсэн юм.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин