Уэйн Рүүни капитан болов

Английн шигшээгийн багийн ахлагч Ливерпулийн домог Стивен Жеррард ДАШТ-ий дараа шигшээ багаасаа зодог тайлсан билээ.

Түүний оронд Английн капитанаар нэрлэгдэх магадлалтай нэлээд хэдэн тоглогчийг ажиглагчид таамаглаж байсан. Тэдний дунд Манчестер Юнайтедын довтлогч Уэйн Рүүни нэлээд жиндарж байсан. Тэгвэл Английн шигшээгийн багийн ахлагчаар Рүүниг зарласнаар энэ таамаглал батлагдлаа.

Мэдээж хэрэг алдар хүнд, талбай дээрх бусад тоглогчдодоо болон тоглолтын үр дүнд үзүүлэх нөлөөгөөр Уэйн Рүүниг гүйцэх хөлбөмбөгч одоогоор английн шигшээд байхгүй байна.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин