Д.Сумьяа дэлхийн аваргыг ялж хэсгээсээ шалгарлаа
Өнөөдрийн дэлхийн аваргын барилдаанд ганцаараа торойн үлдсэн ОУХМ Д.Сумьяа маш хүчтэй өрсөлдөгчийг ялж хэсгийн аварга боллоо. Ингэснээр манай бөх эмэгтэйчүүдийн 57 кг-ын жингийн шөвгийн дөрөвт шалгаран үлдэж байна.
Хэсгийн аваргын төлөө хэдхэн мөчийн өмнө манай жүдочтой барилдсан Бразилийн Рафаела Силва нь өнгөрсөн жилийн Рио де Жанейрогийн дэлхийн аварга, Өмнөд Америкийн аварга энэ дэлхийн аваргад алтан медалийн төлөө барилдана хэмээн тааварлагдаж байсан жүдоч юм.
Дэлхийн аваргын алт, мөнгөн медальт 22 настай жүдочийг манай бөх гайхалтай ухаалаг барилдаж эцсийн мөчид торгуулийн үнэлгээгээр буулгаж авлаа.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ