Зургаан жилийн өмнөх энэ өдрийг эргэн дурсахад
Зургаан жилийн өмнөх энэ өдөр монголчууд түүхэндээ анх удаа олимпийн аваргатай болж байжээ. Тэр өдөр бид олимпийн аваргаараа бахархаж, уйлж, дуулж байсан билээ.
“Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмын жүдо бөхийн -100 кг-ийн эрэгтэйчүүдийн төрөлд Монгол Улсын бөх, ОУХМ Найдангийн Түвшинбаяр, Казахстан Улсын бөх А.Зиткийг ялж Олимпийн аварга болсон.
Ийнхүү тэрбээр Монгол Улсын алтан соёмбот далбаагаа Бээжингийн тэнгэрт мандуулж, эх орныхоо төрийн дуулалыг эгшиглүүлж, элэг нэгтнүүдээ баярлуулж байснаас хойш зургаан жил өнгөрчээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ