Манчестер Юнайтед Реал Мадридын тоглолт Америкт дээд амжилт тогтоов

ФИФА-гаас хөлбөмбөг төдийлөн хөгжөөгүй улс орнуудад топ зэрэглэлийн клубуудын тоглолтыг спортын сурталчилгааны зорилгоор зохион байгуулдаг.

Үүний хүрээнд өчигдөр АНУ-ын Мичиганд Олон улсын аваргуудын цомын төлөөх тоглолтууд болсон ба Испанийн эзэн хааны Реал Мадрид, Английн Манчестер Юнайтед клубуудын тоглолт болж өнгөрлөө.

Тоглолтын ялагчаар Английн улаан чөтгөрүүд тодорч Аваргуудын лигийн отгон аварга багийг 3:1-ийн харьцаагаар хожсон байна.Энэ тоглолтын үеэр АНУ-ын хөлбөмбөгийн түүхэнд нэгэн шинэ дээд амжилт тогтоожээ. Хоёр клубын тоглолтын 109318 тасалбар борлогдсон нь шинэ дээд амжилт бөгөөд өмнө нь 1984 оны олимпийн хөлбөмбөгийн алтан медалийн төлөөх Франц Бразилийн шигшээгийн тоглолтыг Калифорнид 101799 үзэгч үзэж байснаар энэ амжилтыг тэргүүлж байжээ.

АНУ-д явагдаж буй Олон улсын аваргуудын цомын тэмцээнд Английн Манчестер Сити клуб Грекийн Олимпиакост пенальт цохин хожигдсон бол Ливерпуль клуб Италийн AC Миланыг 2:0-ээр хожжээ.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин