Жереми Лин, Бүүзер нар Лэйкерст ирлээ

NBA-гийн зуны наймаа үргэлжилж багууд сэлгээ хийсээр байна. Хамгийн сүүлд олны анхаарлыг Лос-Анжелос Лейкэрс баг татаж байгаа бөгөөд авьяаслаг тоглогч Жереми Лин ирэх улиралд 17 дугаартайгаар тус багт тоглох болсон билээ.

Тэгвэл Чикаго буллс багийн үнэ цэнэтэй тоглогчдын нэг Карлос Бүүзер мөн Лэйкерст хүчин зүтгэх болсон ба багийн ерөнхий дасгалжуулагчаар Байрон Скотт томилогдоод байна.

Удтал хүлээлгэсний эцэст Лос Анжелес Лэйкерс баг шинэ ахлах дасгалжуулагчтай болсон нь энэ бөгөөд Скоттой 4 жилийн 17 сая долларын гэрээ хийсэн аж.

Байрон Скотт тоглогчийн хувиар Лэйкерст 3 удаа аварга (1985, 1987, 1988) авч байсан бол дасгалжуулагчийн хувиар 2000 оноос хойш тасралтгүй Нетс, Хорнетс, Кавалерс гэх багуудыг дасгалжуулж, 2 удаа финалд гарч (2002, 2003), 2008 онд шилдэг дасгалжуулагчаар шалгаран, карьертаа нийт 416 хожил 521 хожигдол гэсэн амжилт үзүүлж байжээ. Мөн Коби Брайнт болон түүний гэр бүлийнхэнтэй маш ойр дотно харилцаатай бөгөөд энэ тухай Коби Брайнт "espn.com"-д өгсөн ярилцлагадаа:

"Намайг анх лигт орж ирж байхад Байрон Скотт надад маш их зөвлөгөө өгдөг байсан. Түүнээс хойш одоог хүртэл бид үргэлж холбоотой байдаг. Би түүнийг маш их хүчтэй гэдгийг мэднэ. Тэр энэ эрч хүчээ Лэйкерсийн төлөө гаргана гэдэгт би итгэлтэй байна" гэжээ.

Н.Төгс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин