“Челси”-гийн домог Дрогба “гэртээ” ирлээ

Английн алдарт “Челси” клубын домогт довтлогч Дидьер Дрогба “Цэнхэрүүд”-ийн эгнээнд дахин нэгдэж, нэг жилийн гэрээ байгуулжээ. Ингэснээр Жозе Моуриньо болон Дрогба нар долоо жилийн дараа дахин хамтран ажиллахаар болж байгаа юм.

Тэрбээр үнэ төлбөргүйгээр “Челси”-д эргэн нэгдэж байгаа. Дрогба “Челси”-гийн бүрэлдэхүүнд премьер лигийн 226 тоглолтод оролцож, 100 гоол оруулсан. Ийнхүү Дрогба 2012 онд “Челси”-г орхиж, Хятадын “Шанхай Шенхуа”, Туркийн “Галатасарай” клубуудэд хүчин зүтгэж явсаны эцэстийнхүү эргэн ирлээ.

“Челси”-гийн эгнээнд дахин нэгдэх үедээ Дрогба "Хялбар шийдвэр байлаа. Жозе Моуриньотой дахин хамтран ажиллах боломжоос татгалзаж чадсангүй. “Челси”-тэй үүсгэсэн миний онцгой харилцааг бүх хүн мэднэ. “Челси” үргэлж гэр шиг минь санагддаг. Ялалт байгуулахын төлөөх миний хүсэл эрмэлзэл одоо ч хэвээрээ. Би энэ багт туслахыг тэсэн ядан хүлээж байна. Би карьерийнхаа дараагийн бүлгийг эхлүүлэх болсондоо сэтгэл өндөр байна" хэмээн ярьсан байна.

Н.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин