“Рио Тинто” Оюу толгойн зэс тээвэрлэх эрх хүсчээ
“Рио Тинто” групп Монголын Засгийн газраас зэсийн баяжмал тээвэрлэх эрх хүлээж байгаа талаар “Ройтерс” мэдээлжээ. Өөрөөр хэлбэл, тус групп Оюу толгойгоос олборлосон зэсийн баяжмалыг гадагш гаргахад бэлэн болсон гэж үзэж байгаа.
Одоогоор Монголын Засгийн газар болон “Рио Тинто”-гийн удирдлагуудын хооронд энэ талаарх хэлэлцээр үргэлжилж байна. Гэхдээ хэлэлцээрийн үр дүнг урьдчилж хэлэх ямар ч боломжгүй гэж тус группын гүйцэтгэх захирал Сэм Уолш Сиднейд болсон удирдлагын ерөнхий хуралдааны үеэр мэдэгджээ.
Д.Амар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ