Валютын захад 33 сая юань нийлүүлжээ

Монголбанк гадаад валютын дуудлага худалдаа зохион байгууллаа. Энэ удаа арилжааны банкууд 11.3 сая ам.доллар худалдан авах, таван сая ам.доллар худалдах санал ирүүлсэн байна.

Харин Монголбанк ам.долларыг нэгжийн 1435.5 төгрөгийн хаалтын ханшаар тооцож, 11.3 сая ам.доллар худалджээ. Гэхдээ ам.доллар худалдах саналыг хүлээж авсангүй.

Мөн арилжааны банкуудаас 33 сая юань худалдан авах санал ирүүлсэн байна.

Төвбанк энэ саналыг 100 хувь биелүүлж, 233.2 төгрөгийн хаалтын ханшаар валютын захад юань нийлүүлэв. Түүнчлэн банкууд валютын своп хэлцлээр 10 сая ам.доллар худалдан авах хүсэлт ирүүлсэн бөгөөд энэ удаа арилжаа хийсэнгүй.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ