ОХУ нефтийн экспортоо хумиж эхлэв

Европ, ялангуяа хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнууд газрын тосны бүтээгдэхүүнээр хомсдох болжээ. Энэ нь Оросын гадаад худалдааны эргэлт он гарсаар 13.6 хувь буюу 54 тэрбум ам.доллараар багассантай холбоотой аж. Гэхдээ шинжээчид үүнийг оросуудын хавчих бодлого гэж тайлбарласан байх юм.

Одоогоор Балтын орнууд болон Гүржид хомсдол үүссэн бөгөөд Засгийн газрууд нь нэмэлт хөрөнгө төсөвлөөд ч шийдвэрлэж чадахгүй болжээ. Тиймээс нэн яаралтай ОПЕК-ийн орнуудад хүсэлт тавьж, гэрээ байгуулахаас өөр аргагүй гэжээ. Харин Оросын зүгээс үүнд эдийн засгийн шинжтэй тайлбар хийсэн байна.

Өөрөөр хэлбэл, тус улсын экспорт он гарсаар 5.2 хувиар буурсан нь 124.4 тэрбум ам.долларын алдагдал хүлээхэд хүргэжээ. Үүний эсрэг импорт өсч, 70.4 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн үйлдвэрлэл, олон улсын ханш зэргээс шалтгаалж сүүлийн гурван сард газрын тос, түлш, шатахуун, байгалийн хийн нөөц бүрдүүлэх шаардлагатай болсон гэв.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ