Засгийн газар нөхөн олговор төлнө
Төмөр замын концессийн гэрээг цуцалж буйтай холбогдуулан “Mongolian Mining corporation” Засгийн газраас 84.3 тэрбум төгрөгийн нөхөн олговор авахаар болсон гэж “Business week” мэдээлжээ. Тус корпораци Засгийн газартай концессийн гэрээ байгуулж, Хятадын хил хүртэл шинэ төмөр зам байгуулахаар болсон бөгөөд тэр цуцлагдсанаар багагүй эрсдэлтэй тулгарсан байна.
Хэлэлцээрийн дагуу төмөр замын 50 хувийг барих байсан агаад төрийн өмчит “Монголын төмөр зам” компанитай бүтээн байгуулалтын гэрээ хийх ёстой байжээ. Одоогоор Засгийн газар хувийн компаниар Тавантолгойгоос Хятадын хил хүрэх 260 км төмөр замын ажил хийлгэхээр сонгон шалгаруулалт зарласан.
Ямартай ч, дээрх мэдээлэл “Mongolian Mining corporation”-ийн олон улс дахь хувьцаанд төдийлөн нөлөөлөөгүй аж. Өчигдрийн хаалтын ханшаар тус корпорацийн нэгж хувьцаа 2.28 хонгконг доллар болжээ. Гэхдээ он гарсаар өнөөдрийг хүртэл “Mongolian Mining corporation”-ийн хувьцааны ханш 40 гаруй хувиар буурсан юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ