“Миний Хайр” нээлтээ хийлээ

Бондоолой филмийн анхны бүрэн хэмжээний кино “Миний Хайр” инээдмийн мелодрам уран сайхны кино нээлтээ хийлээ. Залуу хосуудын хайр дурлал, гэр бүлийн амьдралын өнгөт мөчүүд ялимгүй маргаан, найз нөхөд, гэр бүлийн нөлөөгөөр хэрхэн салалт болон хувирдаг талаар өгүүлэх энэхүү киноны гол дүрүүдийг A-Capella хамтлагийн дуучин Э.Мөнхтөр болон “Ийм Нэгэн Дурлал” киноны дүрээр танигдсан жүжигчин Б.Баярмаа нар бүтээжээ. Киноны туслах дүрүүдэд Э.Ууганбаяр, Б.Билэгдэмбэрэл, дуучин П.Баярцэнгэл, “Маск” продакшны жүжигчин Ш.Жавхлан, “Seven” телевизийн хөтлөгч Ж.Мөнхзул, Г.Золзаяа, М.Дорждагва, А.Энхбаяр, Ш.Алтантуяа, Р.Адъяа нар тоглосон байна. Харин киноны дуунуудыг UFO хамтлаг, дуучин Г.Тэнүүн, залуу дуучин Ж.Оюунтүлхүүр нар дуулсан аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ