Спэрсчүүд Майами Хитийг талбайд нь дахин хожлоо
Хойд Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны аваргын төлөөх цувралд Сан Антонио Спэрс, Майами Хит багууд өрсөлдөж байгаа. Тэгвэл цувралын дөрөв дэх тоглолт дөнгөж сая Майами хотноо зочин баг болох Сан Антонио Спэрсийн хожлоор өндөрлөлөө. Ингэснээр цувралыг 3:1-ээр спэрсчүүд итгэл төгс тэргүүлж эхэллээ.
Тоглолтын тооны харьцаа 107:86-гаар өндөрлөсөн ба багаа хожих ямар ч найдлагагүй байгааг харсан Майамигийн хөгжөөн дэмжигчид ордныг орхин гарч байсан юм.
Тоглолтын гол баатраар Каваи Леонард болон Тони Паркер нар тодорлоо. Леонард 20 оноо, 14 самбараас бөмбөг авалт, 3 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн бол Тони Паркер 19 оноо багтаа авчирсан юм.
Ингэснээр аваргын төлөөх энэ цувралд Майами Хит ялагдах төлөвтэй болж эхэллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ