Баруун Цанхийн тендерийн хугацааг багасгах сонирхолтой байна

Монгол Улс Тавантолгойн Баруун Цанхийг ашиглаж эхэлснээр хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ гэж “Reuters”-ийн шинжээчид үзжээ. Гэхдээ хөрөнгө оруулалтын ихэнх нь Хятадын “Чалко”-д тавьсан өрийг дарахад зарцуулагдана гэсэн байна.

Харин “Эрдэнэс Тавантолгой” компани энэ оны гуравдугаар улирлаас албан ёсны экспортоо эхлүүлнэ гэв. Энэ экспорт нь “Чалко”-руу нийлүүлж байгаагаас өөр, Япон, БНСУ, ОХУ руу олон улсын ханшаар албан ёсоор нүүрс худалдах асуудал ажээ. Гэвч тус компанийн зүгээс тендерийн хугацааг жилээр тогтоосон бөгөөд үүнээс богино, бүр зургаан сард багтааж хийх сонирхолтой байгаа гэнэ.

Гадны шинжээчдийн харж буйгаар, Монгол Улсын төсвийн цоорхой их, өсөн нэмэгдэж байгаа эдийн засгийг шингээх чадвар тааруу. Тиймээс нийгмийн халамжийн бодлого хэрэгжүүлж, үүнээс болж гадаад өр өссөн байна гэжээ.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ