"Манчестер Юнайтед"-ын эзэн Малкольм Глейзер нас баржээ

Английн хөмбөмбөгийн “Манчестер Юнайтед” клубын эзэн Малкольм Глейзер 86 насандаа таалал төгссөнийг “Дэйли мейл” сонинд мэдээлжээ. Америкийн бизнесмэн төрсөн өдрөөсөө гурван өдрийн өмнө нас барсан байна.

Глейзер клубыг 1,47 орчим тэрбум ам.доллараар худалдан авснаар 2005 онд “МЮ”-ын хяналтын багцын эзэн болсон юм. Манчестерийн олон хөгжөөн дэмжигч америкийн бизнесмэнийг эсэргүүцэж, ингэснээр шүтэн бишрэгчид “МЮ-ын хөгжөөн дэмжигчдийн трест” гэгчийг байгуулж,хайртай клубынх нь шинэ эзэн тэмцээний тасалбарын үнийг нэмэх болсонд сэтгэл түгшиж байгаагаа илэрхийлж байжээ.

Глейзерийг эсэргүүцэн “Манчестер Юнайтед”-ын олон мянган хөгжөөн дэмжигч улирлын тасалбарыг худалдан авахаас татгалзаж, Английн аварга шалгаруулах тэмцээний доод шатанд тоглодог “Юнайтед оф Манчестер” нэртэй хөлбөмбөгийн клуб байгуулсан байна.

Гэвч Глейзерийн бодлогод бүхэлдээнааштай хандсан “МЮ-ын” хөгжөөн дэмжигчид ч бас байсан юм. Сэр Алекс Фергюсон намтартаа бүх асуудалд дасгалжуулагчийг угтан тосдог байсан Малкольмыг байнга дэмжиж ирснээ хүлээн зөвшөөрсөн юм. Глейзерийг клубын эзэн болсон үеэстус баг таван удаа Английн шилдэг багаар шалгарч, Лондоны “Челси” клубыг шувтаргын тоглолтод хожсоноор, 2008 онд Москвад Аваргуудын лигд түрүүлсэн билээ.

Глейзерийн эрүүл мэндийн тухайд гэвэл, түүний бие муудах шинж тэмдэг 2005 онд илрэх болж, 2006 оны дөрөвдүгээр сарын дундуур цус харавсны дараа нь хэл яриа нь эвгүй болж, баруун талын гар, хөл мэдээгүй болсон байна.

С.Инда

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин