Валютын захад ам.доллар нийлүүллээ

Төвбанкнаас зохион байгуулдаг гадаад валютын ээлжит дуудлага худалдаагаар банкууд 1433.66-1436 төгрөгийн нэгжийн ханшаар 18 сая ам.доллар, 232.6-232.8 төгрөгийн ханшаар 37 сая юань авах санал ирүүлжээ. Дуудлага худалдааны журмын дагуу Монголбанк 1435 төгрөгийн хаалтын ханшаар 10.5 сая ам.доллар банкуудад худалдсан байна. Харин валютын захад юанийн эрэлт, нийлүүлэлт хэвийн байгаа гэж үзсэн учраас арилжааны банкуудад юань худалдсангүй. Түүнчлэн энэ удаа банкууд валютын своп хэлцлээр 40 сая ам.доллар худалдан авах санал ирүүлснийг 100 хувь биелүүлэв.

Энэ дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах зорилготой санхүүгийн зохицуулах хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн мягмар, пүрэв гаригт зохион байгуулдаг ба түүнд Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй банкууд оролцдог.

Д.Амар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ