Грекийн эдийн засагт олон улсын санхүү муугаар нөлөөлнө гэв

ОУВС-гаас Грекийн Засгийн газарт зөвлөмж өгсөн байна. Учир нь тус улсын санхүү сайжирч, хэвийн байдалд тун ойртсон. Гэхдээ татварын хэт хатуу бодлого баримталж байгаа нь энэ нөхцлийг өөрчилж мэднэ гэж ОУВС-гийн шинжээчид дүгнэжээ. Дүгнэлтэд Грек улс 2010 оноос төсвөө танаж, аль болох хэмнэхийг оролдож байгаа ч, цаашид эдийн засгийг хүчээр тогтоох боломжгүй гэсэн байна. Гэхдээ зээлдэгч, хөрөнгө оруулагчид татварын хатуу бодлого Грекийн санхүүг аврах чухал хүчин зүйлсийн нэг гэж үзсэн билээ. Одоогоор Европын холбоо, ОУВС-гаас тус улсын өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд 240 тэрбум еврогийн тусламж үзүүлээд байгаа.

Грекийн Засгийн газар төрийн албаны 150 мянган албан хаагчийг цомхотгох шийдвэр гаргасан бөгөөд ажилгүйдэл 27.2 хувьд хүрсэн нь одоогоор “рекорд” тогтоогоод байна. Мөн тус улсын санхүү зургаан жилийн хугацаанд анх удаа өсч, 0.6 хувьд хүрсэн нь том амжилт хэдий ч, дэлхийн эдийн засаг үүнд муугаар нөлөөлж мэднэ гэж ОУВС анхааруулжээ.

Д.Амар

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ