“Сүү” компанийн хувьцаа хамгийн өндөр ханштай байв
Монголын хөрөнгийн биржийн ээлжит арилжаанд 23 компани оролцжээ. Энэ удаа А самбарт 11 компанийн 62.3 мянган ширхэг хувьцаа 17 сая 822 мянган төгрөгөөр арилжаалсан байна. Харин Б самбарт 12 компанийн 32.9 мянган ширхэг хувьцаа арилжаалж, 99 сая 952 мянган төгрөгийн гүйлгээ хийлээ.
Арилжаагаар таван компанийн хувьцаа өсөлттэй, ес нь буурч, үлдсэнийх нь ханш өөрчлөгдсөнгүй. Хаалтын ханшаар “Сүү” компанийн нэгж хувьцаа 82 мянган төгрөгт хүрсэн нь хамгийн өсөлттэй нь байв. Харин “Ремикон”-ы 40 мянга 446 ширхэг хувьцаа арилжаалагдсан нь хамгийн эрэлттэй болжээ.
Үүнээс гадна өнөөгийн байдлаар хөрөнгийн биржид бүртгэлтэй 21 компани 379.5 мянган ширхэг хувьцаанд 10.2 сая төгрөгийн ногдол ашиг тараахаар болсон бөгөөд энэ тухай ТУЗ-ийн шийдвэрээ Монголын хөрөнгийн биржид ирүүлжээ.
Д.Амар
.jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]
СЭТГЭГДЭЛ БИЧИХ