“Centerra Gold”-ын нөхөн сэргээлт Киргизд дуулиан тарьжээ

Сэлэнгийн Бороогийн алтны нөөцд ажиллаж байсан Канадын “Centerra Gold” компани Киргизстаны Кумторын орд дахь зэмшлээ тэлсэн нь олон улсад шуугиан тарьж байна. “Miningweekly” агентлагийн дамжуулж буйгаар, Кумторын хамгийн их нөөцтэй хэсэг гэгддэг Давидовын хөндийн үндсэн ордод бууриа сэлгэсэн “Centerra Gold” групп орон нутгийн иргэдийн хүчтэй эсэргүүцэлтэй тулгарч байгаа ажээ.

Учир нь тус группийн олборлолтын бүс байсан газар их хэмжээний овоолго үүсч, нөхөн сэргээлт хийгээгүйн улмаас хэт их тоос дэгдэх болсон гэнэ. Үүнээс болж электроникийн үйлдвэрүүдэд асуудал тулгарах болжээ. Тиймээс “Centerra Gold”-ын удирдлагууд яаралтай арга хэмжээ авч эхэлжээ.

Кумторын орд нь далайн түвшнээс дээш 4000 метр өргөгдсөн бөгөөд Төв Азийн хамгийн их нөөцтэй орд. Түүнчлэн Киргизийн ДНБ-ий 12 хувийг бүрдүүлдэг бөгөөд “Centerra Gold” компанийн орлогыг 40 хувиар өсөхөд голлох нөлөө үзүүлжээ.

Д.Амар

 

  // .jpg","thumb":"s/n/s/n.jpg"}]

СЭТГЭГДЭЛ БИЧИХ