Барсад баяртай гэж хэлэв
Өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн дөрөвний нэг шигшээгийн сүүлийн хоёр тоглолт боллоо. Энэ хоёр тоглолтын ялагч нь бараг тодорхой шахуу хэмээн хүмүүс тоглолтын өмнө ярьж бичиж, жиргэсээр байв.
Үнэхээр нэг тоглолт нь тодорхой байж Премьер лигтээ ч тааруухан амжилт үзүүлж буй Манчестер Юнайтед Бундеслигт түрүүлэх нь найман тойргийн өмнө тодорхой болж, ид хүчирхэг байгаа Байерн Мюнхений талбай хариу тоглолтыг хийж 3:1-ээр ялагдсан юм.
Харин нөгөө тоглолт болох Барселона болон Атлетико Мадридын тулаан жинхэнэ сюрприз барив. Өмнөх тоглолт Барсагийн талбайд болж 1:1-ээр тэнцээд байсан ба хариу тоглолтыг Атлетико Мадрид талбайдаа хийсэн юм.
Тоглолтын эхлэлд буюу дөнгөж тав дахь минутад Атлетикогийн хагас хамгаалагч 22 настай Коке гоолдсон н энэ тоглолтын эхний бөгөөд эцсийн гоол байв.
Барсагийн супер довтлогч, хамгаалагч нар үлдсэн хугацаанд гоолдох нь тодорхой гэж фэнүүд нь үзэж байсан болов уу. Гэсэн ч бөмбөг бөөрөнхийгийн үлгэрээр Испанийн хүчирхэг клуб Аваргуудын лигийн өрсөлдөөнөөс Испанийн клубтээ нийлбэр дүн 2:1-ийн харьцаагаар хожигдсоноор хасагдлаа.
Ингэснээр хагас шигшээд Мадридын хоёр клуб, Байерн Мюнхен, Челси дөрөв үлдэж байна. Дөрөвдүгээр сарын 11-нд их шөвөгт үлдсэн багуудын сугалаа гарах ба 22, 23-нд эхний тоглолтууд, 29, 30-нд хариу тоглолтууд болох юм.
Н.Төгс
СЭТГЭГДЭЛ БИЧИХ