Данкан, Жинобили нар багтаа үлдэж магадгүй
Сагсан бөмбөгийн “Сан-Антонио” багийн хамгаалагч Тони Паркер түүний баг нэгт андууд болох Тим Данкан, Ману Жинобили нар ирэх улиралд “Спөрс”-т үлдэнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.
“Данкан, Жинобили хоёр тоглохоо боливол их сонин байх болов уу. Манай хувцас солих өрөөнд их том онгорхой зай гарна. Ойрын үед ийм зүйл болохгүй байх гэдэгт найдаж сууна. Тэд гэрээ ёсоор бол дахиад нэг жил тоглох ёстой. Тэд тоглоно гэдгийг би мэдэж байна. Харин цаашид яахыг харах л үлдлээ. Тэдний биеийн байдал, форм тун сайн байгаа. Тэгэхээр цаашид тоглох болов уу. Ямар ч байсан би тэдэнтэй аль болох удаан хугацаанд тоглохыг хүсч байгаа юм” хэмээн Паркер өгүүлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ