Монголын Баруто А.Ичинноров жүрё зиндаанд дэвшлээ

Японы Сүмо бөхийн холбооноос тавдугаар сарын тэмцээнд жүрё зиндаанд барилдах дөрвөн сүмочийн нэрийг зарлалаа. “Монголын Барүто” гэгдээд буй, “Минато” дэвжээний бөх Ичиножёо А.Ичинноров өнгөрсөн нэгдүгээр сарын тэмцээнд макүшитагийн 15-аас мэргэжлийн сүмод анх барилдаж эхэлсэн бөгөөд хоёр башёд тус бүр зургаа давж, нэг унаснаар жүрёд дэвших болзлоо хангасан юм.

Тэрбээр макүшитагаас барилдах эрх авсан бөхчүүд дундаас хоёр тэмцээнд ороод жюүрёо зиндаанд дэвшсэн нь ёкозүна Важиматай зэрэгцэж, түүхэнд нэгдүгээрт бичигдэхээр болжээ.Ичиножёогоос гадна “Шибатаяма” дэвжээний монгол сүмоч Сакигакэ Я.Баттүшиг, “Тагоноүра” дэвжээний чех бөх Таканояма, “Токицүказэ” дэвжээний Тосаютака нар дахин жюүрёод барилдах болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин