“МЮ” талбай дээрээ дахиад л бут ниргүүлэв

Премьер лигийн сүүлчийн хоёр тоглолтод домогт баг “Манчестер Юнайтэд” өөрийн цэнгэлдэх хүрээлэн болох “Олд Траффорд”-д “Ливерпүүл” болон “Манчестер Сити” багуудад бут ниргүүлэв. Тэд тус багуудад 0:3-ын харьцаатайгаар ялагджээ.

1962 оноос хойш ийм зүйл тэдэнд тохиолдож байгаагүй юм. Тэр жил манкунианчууд “Бернли”-д 2:5-ын харьцаатайгаар, “Блэкберн”-д 0:3-ын харьцаатайгаар талбай дээрээ хожигдож байжээ.

Мөн “МЮ” өөрийн талбай дээр зургаан удаа ялагдсан аварга баг болсон гэнэ. Ийм тохиолдол сүүлийн 51 жил гарч байгаагүй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин