МСБХ-г сагсныхан өөрсдөө удирдахаар болжээ

МСБХ ээлжит бус чуулган өчигдөр буюу 2014.03.23 өдөр өргөтгөсөн байдлаар буюу МҮСБХ-ны төлөөлөгчдийг оролцуулан нэгэн дээвэр доор чууллаа. Чуулганаар МСБХ-ны дүрмийн шинэчлэлийн асуудал, МСБХ-ны Тэргүүлэгч гишүүдийг сонгох, МСБХ-ны шинэ ерөнхийлөгчийг томилох асуудлууд хэлэлцэгдэж шинэ дүрмээ батлан, Тэргүүлэгч гишүүдэд 22 хүн өрсөлдсөнөөс 15 хүн сонгуулиар сонгогдож Шинэ Ерөнхийлөгчөө сонголоо. МСБХ-ны чуулганаас сонгогдсон Тэргүүлэгч гишүүдийг та бүхэнд танилцуулъя.

МУГТ Ц.Шаравжамц, ОУХМ М.Отгонбаяр, СМ Ж.Чинзориг, СМ П.Ганбат, СМ Б.Батпүрэв, СМ Батболд, СМ О.Сайнбаяр, СМ. Э.Анар, ОУХМ Ш.Сэдбазар, СМ Батцолмон, С.Болорсайхан, С.Эрдэнэ, Гантөмөр, СМ Бат-Орших нар сонгогдсон бол МСБХ ерөнхийлөгчид УИХ-ын гишүүн ХАХНХ-ын сайд МҮСБХ-ны Ерөнхийлөгч С.Эрдэнэ, МСБХ-ны Тэргүүлэгч гишүүн Б.Тамир нар өрсөлдөж 68 хувийн саналаар Б.Тамир МСБХ-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм. Ээлжит бус чуулган олон нийт хэвлэл мэдээллийнхэнд нээлттэй төлөөлөгчдийн квотыг шударгаар тогтоон монголын сагсан бөмбөгчдийн үе үе, шат шатны төлөөллийг хамарч чадсан бөгөөд хөгжлийг шинэ шатанд гаргах ач холбогдол өндөртэй эв нэгдлийн их чуулган болсноороо онцлог болов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Засгийн газар хуралдаж байна
Уржигдар 08 цаг 24 мин