Гал гарсан Эль Классико боллоо
Өнгөрсөн шөнө алдарт Эль Классико болсон билээ. Испанийн Ла лигийн хүрээнд тус улсын хоёр супер клуб ээлжит Эль Классикоо хийж гайхамшигтай өрсөлдөөн өрнүүлж гоолын мөндөр буулгасны эцэст Барса 4:3-ын харьцаагаар эзэн хааны клубээ буулгаж авлаа.
Сантьяго Бернабау цэнгэлдэхэд тоглолт эхэлснээс ердөө 7-хон минутын дараа гоолын эхлэл тавигдсан юм. Энэ гоолыг Мессигийн дамжуулалтаар Иньеста оруулсан бөгөөд удалгүй 20 24 дэх минутад Карим Бензима гоолдож тооны харьцааг 2:1 болгосон юм. Анхель ди Мариа Бензима нарын хослол ийнхүү дөрөвхөн минутын дотор хоёр гоол оруулдаж Бернабауг нураах дөхсөн ч тоглолтын гоол талдаа ч ороогүй байв. 4
2 дахь минутад алдарт Месси тооны харьцааг тэнцүүлсэн хэдий ч 55 дахь минутад Криштиан Рональду өрсөлдөгчийнхөө хаалганд бөмбөг шигтгэснээр 3:2-ын харьцаагаар Реал давамгайлсан хэвээрээ байлаа.
Тоглолтын хоёрдугаар үеийн эхлэлд буюу 63 дахь минутад Реалын Сержио Рамос улаан хуудас авч талбайг орхисноор Месси пенальт цохиж тооны харьцааг 3:3 болгон тэнцүүлсэн. Улмаар барсачууд хүний давуу байдлаа ашигласан довтолгоонууд өрнүүлж ерөнхийдөө тоглолтын санаачлагыг гартаа авч шүүгчээс заасан алдааны дагуу Месси дахин пенальт цохиж 4:3 болсноор энэ тоглолт ерөнхийдөө өндөрлөсөн юм.
Тоглолтын дараа хийсэн хэвлэлийн хурлын үеэр Реалын лидер Криштиан Рональду нэлээд бухимдалтайгаар “Бид 10-уулаа 11 хүний эсрэг мөн тэдний талд илт шүүсэн шүүгчийг оролцуулаад 12 хүний өөдөөс тоглолоо” хэмээсэн юм.
Реал Мадридын дасгалжуулагч Карло Анчелотти энэ тоглолтын шүүлт будлиантай болсон хэмээн үзэж Ла лигийн холбоонд гомдол гаргахаа мэдэгдлээ.
Ямартай ч үзэгчид ээлжит Эль Классикод гал гарсан тоглолт үзлээ. Гэхдээ тоглолтын үр дүнгээс шалтгаалан Ла лигийн хүснэгтийн тэргүүлэгчдэд өөрчлөл орсонгүй. Реал Мадрид 70 оноотой тэргүүлсэн хэвээр бол Атлетико Мадрид 69, Барса 69 оноотой эхний гурван байрт жагсаж байна. Энэ гурван клуб бүгд Аваргуудын лигийн шөвгийн наймд шалгаран үлдээд байгаа ба Барселона Атлетико Мадрид хоорондоо таарч, Реал Мадрид өнгөрсөн жил ялагдсан Германы Боруссиа Дортмундтай дахин таараад байгаа билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ