Оросууд олимпийн анхны аваргаа гэрт нь үлдээлээ
Японы Сайтама хотноо гурван сарын 24-30 хооронд зохиогдох уран гулгалтын ДАШТ –д оролцох ОХУ–ын шигшээ багийн бүрэлдэхүүн тодорлоо. Энэ удаагийн багийн бүрэлдхүүн бүх хүний анхаарлыг татаж байна. "Сочи-2014" өвлийн олимпийн наадамд түрүүлсэн Аделина Сотникова багийн бүрэлдхүүнд багтсангүй нь оросуудын дунд шуугиан дэгдээж байна. А.Сотниковагийн оронд 16 настай залуу тамирчин Анна Погорилая шигшээ багтаа сонгогджээ.Тэрээр хэвлэлд ярилцлага өгөхдөө "Оросын уран гулгалтын холбоо намайг энэ улирлын турш муу бэлтгэлтэй байгаа хэмээн үлдээсэн. Тэд зүгээр л шоу хийж байна" хэмээн хэлжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ