Хоёр аварга нэг ч унаагүй хошуучилж байна
Японы мэргэжлийн сүмогийн Хару башёгийн арав дахь өдрийн барилдаан өнөөдөр болно. Өчигдөр ес дэх өдрийн барилдаанд башёг нэг ч унаагүй хошуучилж яваа хоёр ёкозүна учраа бөхчүүдээ өвдөг шороодуулсан юм. Мөн озэки Какүрюү найм дахь даваагаа авсан ба ингэснээр башёг нэг ч унаагүй хоёр их аварга хошуучилсаар байна. Бусад Монгол сүмочдын хувьд Кёкүтенхо Н.Цэвэгням зургаан даваа гурван унаатай, Таканоива А.Баасандорж долоон даваа хоёр унаатай, Кагамио Б.Нанжид гурван даваа зургаан унаатай, Азамарюү С.Тодбилэг таван даваа дөрвөн унаатай, Тамаваши Б.Мөнх-Оргил хоёр даваа долоон унаатай, Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ хоёр даваа долоон унаатай тус тус башёг үргэлжлүүлэн барилдаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ